| | USD/MNT 0₮

Өнөөдөр Б.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурал ТАВ ДАХЬ ӨДРӨӨ ХААЛТТАЙ ҮРГЭЛЖИЛНЭ

Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал  өнөөдөр /2024.01.19/ тав дахь өдрөө хаалттай үргэлжилнэ. Шүүх хуралдаанаар нотлох баримт шинжлэх судлах процесс үргэлжилж байна гэж Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн шүүхээс мэдээлсэн бөгөөд өнөөдөр мөн үргэлжлэх юм.

"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн юм.

Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллаж буй. Шүүх хурал тодорхой шалтгааны улмаас нийтдээ таван удаа хойшилж, он дамнан өнөөдөр үргэлжилж байна.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.