| | USD/MNT 0₮

Томсгосон тойрог нь УЛСТӨРЧДӨД АШИГТАЙ хувилбар болно

2024 оны УИХ-ын сонгуулийг бүсчилсэн буюу хэд хэдэн аймгийг нэгтгэж томсгосон тойргоор хийхээр болсон. Тэгвэл томсгосон тойрог гэх хувилбарын цаана сонгогчдын тоо, олон мандат, бүсчилсэн хөгжил зэрэг олон анхаарах сэдвүүд хөвөрч байгаагийн цаад учрыг тайлбарлая

Сонгогчдын тоо ба олон мандат

Хэд хэдэн аймгийг нэгтгэн нэг тойрог болгосноороо илүү олон сонгогчдоос УИХ-ын гишүүн гэх улс төрийн хариуцлагатай албан тушаалтан тодрох юм. Нөгөө талаар тухайн тойргийг төлөөлөх илүү олон төлөөлөл УИХ-д суух нь бүсчилсэн хөгжил, бүсчлэн хөгжүүлэх бодлого гэх ойлголт руу хөтөлж буй.

Бүсчилсэн хөгжил

Хөгжлийн бодлогыг томъёолдог, зурдаг, үзэл баримтлалыг боловсруулдаг судлаачдын хувьд Монгол Улсыг 5 том бүсэд хувааж, үүнийг нь УИХ баталсан. Өмнөх туршлагаас харахад улсын төсөв батлахад УИХ-ын гишүүд өөр өөрсдийн сонгогдсон тойрогтоо ахиу төсөв хуваарилахаар чармайдаг. Тийм учраас улсын төсвийг нэн тэргүүнд шаардлагатай байгаа бүтээн байгуулалт руу биш, 21 аймаг руу тараах шаардлагатай болдог. Харин үүний оронд тойрог томсгож, бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлэх нь эдийн засгийн хувьд ч шалгарсан арга гэж судлаачид үзэж байгаа юм.

Томсгосон тойргийн сул тал нь олон нийтэд танигдсан, хуучин гишүүд сонгогдох өндөр магадлалтай учраас эрх баригч нам өөрсдөдөө ашигтай хувилбарыг баталлаа гэх хардлага бий. Үнэн хэрэгтээ өнөө маргаашдаа хүчний тэнцвэргүй байдал, ялгаатай тал гарах боломжтой ч цаашдаа улсын хөгжил, хөгжлийн бодлогын асуудал чухал тул бүсчилсэн тойрог ирээдүйг харсан сонголт гэж дүгнэж болохоор байгаа юм

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.