| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Т.Бадамжунайд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай нарын гурван хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн билээ.

Харин Нийслэлийн прокуророос шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой тул буцаах шаардлагагүй гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхээр болсон байдаг.

Тэгвэл тус хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэхээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх саяхан хүлээж авсан гэх мэдээлэл байна. Одоогоор шүүх хурал хараахан товлогдоогүй байгаа бөгөөд удахгүй хурлыг товлож, прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх аж.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.