ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан болно. Мөн УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдаж, чуулганаар хэлэлцэх асуудлуудад санал дүгнэлтээ гаргана. Байнгын хороодоор хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэе.
Төсвийн байнгын хороо
- Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/
- “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Үндэсний аудитын газрын тайлан хэлэлцэнэ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
- “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, хаалттай/
Эдийн засгийн байнгын хороо
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн сонсголын бэлтгэл хангах тухай/
- ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Иргэний нисэхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
- Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын 6 гишүүн 2023.03.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/