| | USD/MNT 0₮

АН-ын гишүүд "Хөрөнгө оруулалтын хуулийг тодорхой шалтгаангүй эсэргүүцэж байна" гэв

УИХ-н чуулганаар өчигдөр хэлэлцсэн Хөрөнгө оруулалтын хуулийн талаар АН-ын хэсэг бүлэг гишүүд байр сууриа илэрхийлж хэвлэлийн бага хурал зарлалаа.

Хурлын үеэр "Хөрөнгө оруулалтын хуулийг АН тодорхой шалтгаангүйгээр эсэргүүцэж байна. Энэ хуулийг Хөгжлийн банк, нүүрсний хулгайд холбоотой тэрбумтан хүмүүс эсэргүүцэж байгаа. Эдгээр хүмүүст хөрөнгө оруулалт ямар ч хамаагүй гэдэг нь харагдаж байна. Гэтэл хөрөнгө оруулалт шиг хэрэгтэй зүйл энэ улс оронд байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг дагаж мэдлэг, технологи, ноу-хау орж ирдэг. Гэтэл яагаад АН нам, АН-н дарга Лу.Гантөмөр эсэргүүцэж байгааг бид гайхаж байна. Намаараа дэмжих ёстой хуулийг яагаад дэмжихгүй байгааг бид ойлгохгүй байна" гэв.

Шууд дамжуулалтыг энд дарж үзнэ үү

https://www.facebook.com/AsuNewsMN/videos/343339458493247

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.