| | USD/MNT 0₮

Б.Бямбадоржийг ЭМ-ийн салбарт бүү ойртуул???

Төрөөс төрсөн тэрбумтнууд дахин албан тушаалд томилогдохоор улайрч эхэллээ. Эдгээрийн нэг нь төрд хачиг шиг наалдаж хөрөнгө мөнгөө арвижуулж Монголын баячуудтай мөр зэрэгцэн алхах болсон НЭМГ-ын дарга асан Б.Бямбадорж гэгч этгээд. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргаар томилогдсон хэрнээ ЭМ-ийн Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сэлгэн томилогдохоор аль хэдийнэ яриа хөөрөөгөө хийж ногоон гэрлээр томилогдох визээ авчихаж. 

Уг нь Б.Бямбадорж тус албан тушаалыг хашиж байсан ч түүнд дахин энэхүү албан тушаалыг хаших хэрэгцээ шаардлага гарсан бололтой. Мань дарга насаараа ЭМ-ийн салбарт ажиллаж боломжит бүхий л албан тушаалыг хашиж халаасаа зузаатгасан нэгэн. Гэтэл түүнд одоо байгаа хөрөнгө нь чамлагдаж дахин хор найруулахаар ийнхүү сэлгэн томилгоо нэртэйгээр ЭМ-ийн яамны Төрийн нарийн болохоор зүтгэж буй нь түүнийг ямар их ашиг сонирхолтой нэгэн гэдгийг батлан харуулж байна. 

Тэрбээр 2 дугаар эмнэлгийн даргаар очихоосоо өмнө НЭМГ-ын даргын албан тушаалаа зүгээр ч нэг өгөөгүй дуулиан шуугиантайгаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн гэдгийг цагаан нөмрөгтнүүд бүгд мэднэ. Гэтэл хангалттай сайн ажиллаагүй, хор найруулж албан тушаалын наймаа, сэлгээ хийсэн гэдэг шалтгаанаар хотын дарга асан Д.Сумъяабазар яаралтай горимоор чөлөөлж байв. Түүнийг хууль бус үйлдлийг тухайн үед хэвлэлүүд олонтаа мэдээлж байсан учраас энэ удаад нурших нь илүүц биз. 

Харин сүүлийн үед болсон түүнтэй холбоотой но-той ноцтой мэдээлэл нь тэрбээрНЭМГ-ын даргаар ажиллаж байхдаа дахин нэг бизнесийн санаа олж хамтрагч, халаас нэгтэй н.Баяр гэгчтэй ярилцаж Монголын нөлөө бүхий бизнесмений ахыг татан оролцуулж түүний мөнгийг салхинд хийсгэж өнөөг хүртэл уулзалгүй бултсаар ийнхүү 2 дугаар эмнэлгийн даргаар томилогдсон аж. 

Мэдээж түүнд хулхидуулсан Монголын нэртэй бизнесмений ах Б.Бямбадоржийн хамтрагч түүний хэлсэн үг болгоны ёсчлон биелүүлдэг н.Баяр гэгчтэй уулзаж мөнгөө нэхсэн ч худлаа ярьж өдөр хоног өнгөрөөсөөр түүнийг хохироосон учраас бизнесмений ах нь аргагүй эрхэнд хуулийн байгууллагад хандаж эхэлжээ.

Ийм л хар мөртэй хүн ардын эрүүл мэндийн төлөө бус ЭМ-ийн салбарыг мөнгө болгон хардаг Төрөөс төрсөн тэрбумтан Б.Бямбдоржийн энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоож түүнийг яаралтай Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргын албан тушаалаас яаралтай буулгахгүй бол тус эмнэлгийн хувь заяа асар бүрхэг байдалд орж халаа сэлгээ, шахааны бизнес дахин цэцэглэх нь ээ гэдгийг ЭМ-ийн сайд С.Чинзоригийн сонорт хүргэх байна. 

Бид дараагийн удаа Б.Бямбадорж ямар, ямар хүмүүсийг хаана хэрхэн томилсон тухайг баримттайгаар хүргэх болно

 

 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.