| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд хэлэхдээ:
“Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр төрийн ордонд орж ирлээ. Нүүрсний сонсголоос хоёр удаа зугтсан. Тэгсэн хэр нь гэнэт иргэдэд хайртай, “баатар”-ын дүрээр гарч ирээд гаднынханд газраа зарлаа гэж буруу мэдээллээр иргэдийг талцуулж байна. Ерөнхийлөгч байсан бусад хүн Төрийн ордонд орж ирээд, УИХ-ын даргатай уулзаж байна уу. Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж уулзаж байна уу, үгүй биз дээ.Тиймээс Ерөнхийлөгчийн тухай хуулийг өөрчилье. УИХ-ын гишүүн Д.Ганбат зохицуулалт хийх гээд өргөн барьчихсан байна. Одоо үүнийг яаралтай хэлэлцье” гэв.