| | USD/MNT 0₮

ХУРД ХАМТЛАГИЙНХАН ТОГЛОЛТОО ОN LINE ХЭЛБЭРЭЭР ХҮРГЭЖ ХАНДИВ ӨРГӨНӨ

Дэлхий нийтийг хамраад байгаа коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс ард иргэд болон аж ахуйн нэгжүүд, олны танил эрхмүүд УОК болон ЭМЯ-нд сэтгэлийн  хандив өргөсөөр байна.

Өнөөдөр гэхэд УОК-т хандив өргөж байгаа олон хүн байна. Тэдний дунд “Хурд” хамтлагийнхан мөн хандив өгч байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Тодруулбал, “Хурд” хамтлаг, Монгол HD телевизтэй хамтран энэ гуравдугаар сарын 08-нд "Буцааж нэхэхгүй хайр" тоглолтоо “On line” хэлбэрээр хүргэх ажээ. Коронавирусийн эсрэг тэмцэж байгаа ажилтан, албан хаагчид, ард иргэдтэйгээ сэтгэл санаа нэг байгаагаа илэрхийлэх зорилготой.

Харин тухайн тоглолтын үеэр хандивын данс нээж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандивлах мөнгийг УОК-д өгөх юм байна. "Иргэд маань гэртээ сууж тоглолтоо тааваар үзээрэй. Шилдэг дуунуудаа хүргэнэ. Гадуур яваад хэрэггүй" гэж хамтлагийн ахлагч Д.Ганбаяр ярьжээ.

 

"Хурд” хамтлаг, Монгол HD телевизтэй хамтран энэ гуравдугаар сарын 08-нд "Буцааж нэхэхгүй хайр" тоглолтоо “On line” хэлбэрээр хүргэх ажээ. Коронавирусийн эсрэг тэмцэж байгаа ажилтан, албан хаагчид, ард иргэдтэйгээ сэтгэл санаа нэг байгаагаа илэрхийлэх зорилготой.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.