| | USD/MNT 0₮

БНХАУ-Д ЗАВХАН АЙМГИЙНХАН 2234 ХАЛЗАН ЦАГААН ХОНЬ ХАНДИВЛАНА

Ерөнхийлөгч Х.Баттулга урд хөршид албан ёсны айлчлал хийж, БНХАУ-д 30 мянган хонь хандивлахаар болсон билээ. Тэгвэл Хятад улсад туслах хандивын аян үргэлжилсээр байна. 21 аймаг болон малчид, хувь иргэн УИХ-ын гишүүд гээд хонь хандивлах аянд нэгдсэн байгаа билээ.

Завхан аймгийн хувьд ард иргэдээ сонсдог, иргэдийнхээ санал бодолд тулгуурлан шийдвэр гаргадаг, иргэн төвтэй төр бүхий аймаг.

Энэхүү хонь хандивлах хөдөлгөөнийг дэмжиж байгаа ч хэдэн хонь хандивлахаа аймгийн дарга нар шийдэх бус малчдынхаа саналыг сонсож, тэдний санаачилга дээр тулгуурлан шийдвэрлэж 2234 хонь хандивлахаар болжээ.

Засаг дарга Д.Батсайхан болон ИТХ-ын дарга нар 24 сумынхаа малчдаас асууж, тэдний саналыг сонсч, хонь хандивлах аяныг дэмжихээр шийджээ.

Завхан аймгийнхан БНХАУ-д 2234 хонь хандивлахаар болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.