| | USD/MNT 0₮
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлэхээр уулзав. Тэрбээр "Хөрөнгө оруулалтын хууль нэрээр Монгол Улсын газар нутгийг 100 жилээр гадаадынханд өгөх гэж байгаа Ч.Хүрэлбаатар нарын санаачилсан хуулийн төслийг эсэргүүцэх тухай" гэх агуулгатай шаардлага хүргүүлжээ.
Энэ талаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын гэгч хуулийг олон нийтээр хэлэлцүүлээч гэдэг шаардлага хүргүүллээ. 2024 оны сонгуулийг нэгэнт 126 гишүүнтэй, томсгосон тойргоор явуулах гэж байгаа юм бол энэ бүтцээр хэлэлцүүлээч гэж байгаа юм.
1993 онд баталсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 100 мянган ам.долларыг 2013 оных мэтээр үргэлжлүүлэн яриад толгой эргүүлээд байна. Энэ 100 мянган ам.долларын босго байхгүй болоход хөрөнгө оруулагч нэрээр гаднын ямар ч хүн орж ирээд, манай газар нутагт гэр бүлээрээ оршин суух боломжтой хуулийн цоорхой бий болох нь. Тиймээс Ерөнхийлөгч байсан хүний хувьд санаа зовнин энэ хуулийг олон нийтээр хэлэлцүүлээч гэж УИХ-ын даргатай орж уулзлаа, нааштай хүлээн авч байна” гэлээ.