| | USD/MNT 0₮

Нярай хүүхдийн хоолойг нь боомилоод хогийн цэг дээр хаясан байжээ

Дархан-Уул аймагт нярай хүүхдийн амь насыг хохироогоод, хогийн цэг дээр хаясан хэрэг гарчээ. Тухайлбал, Дархан суманд хогийн цэг дээр нярай хүүхдийн цогцос байна гэх дуудлага мэдээлэл энэ сарын 01-ний 11.05 цагт ирсэн байна. Үүний дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газар очиж шалгахад хүйг нь боогоогүй нярай хүүхдийг эмэгтэй хүний ягаан өнгийн дотуур өмдөөр хоолойг нь боомилж амь насыг нь хохироогоод, цогцсыг нь хаясан байжээ. Яг одоо энэхүү хэргийг Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа юм.

Нярай хүүхдийн хоолойг нь боомилоод хогийн цэг дээр хаясан байжээ
Нийгэм

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.