| | USD/MNT 0₮

ӨНӨӨДӨР ХАВРЫН ТЭРГҮҮН САРЫН ШИНИЙН НАЙМАН

 
Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн 8-ны буян ихтэй, билэгт сайн өдөр тохиож байна. Монголчууд шинийн 15-ны дотор заслаа хийлгэж, ирэх жилийн өнгийг бэлгэдэн, амьдрал ахуйгаа даатгадаг уламжлалтай билээ.
 
Гэвч энэ жил дэлхий нийтийг хамарсан айхтар цар тахал гарсан учир гандан хийдүүд олныг хамарсан хурал цуглаан хийж, ном айлдахаас татгалзаж, онлайнаар буян хийлгэж ном уншуулж болно гэдгээ мэдэгдсэн байгаа. Шинийн найманг Манлын дүйцэн өдөр хэмээдэг.
 
Шинийн 8-ныг Манлын дүйцэн өдөр хэмээн нэрийддэг билээ. Энэ өдөр үйлдсэн буян түм, живаагаар үрждэг байна. Тиймээс сүсэгтэн олон та бүхнийг заавал гандан гарч ном хуруулахаас илүүтэй лам хуврагуудын хийж байгаа буяныг даган баясч, аль болох олон хөлийн газар цугларахгүй байхыг анхааруулж байна.ц
Мөн энэ өдөр цагаан хоол иддэг өдөр ажээ. 
 

 

Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн 8-ны буян ихтэй, билэгт сайн өдөр тохиож байна. Монголчууд шинийн 15-ны дотор заслаа хийлгэж, ирэх жилийн өнгийг бэлгэдэн, амьдрал ахуйгаа даатгадаг уламжлалтай билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.