| | USD/MNT 0₮
Одоогоос 7 жилийн өмнө буюу 2016 онд Олон Улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум Дэлхийн 140 орчим нөлөө бүхий улстөрчдийн нууц хөрөнгө бүхий 11.5 сая оффшор дансны нууц материалыг ил болгож, олон нийтэд зарласан нь “Панамын материал” хэмээн нэрлэгдэж байв. Панамын материалд холбогдсон Монгол иргэдийн нэрсийг ил болсоны дотор Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын нэр багтаж багагүй шуугиан тарьсан ч өнөөдөр мартагдсан.
Одоо тэрээр УЛС төрч болж дахин эргэлт хийх нууцхан хүсэлтэй яваа нь олон хүний эгдүүцлийг хүргэж эхэлсэн байна. Олон жилийн өмнө түүнийг улсынхаа баялагийг зарж оффшор бүсэд Дэлхийд үнэлэгдэхүйц их хөрөнгөтэй болсонг зарласан ч хуулийн өмнө мөнгө хүчтэй байсан. Харин оны өмнөхөн намын хуучин даргаар ажиллаж байсан Сү. Батболдыг НҮҮРСНИЙ хулгайч гэдгийг олон нийтэд ил тодоор МАН зарлан тунхагласан.
Гэсэн ч өнөөдөр түүнд тооцогдох хуулийн болон улс төрийн хариуцлага яригдаагүй. Дахиад мөнгө хүчтэй байна. Монгол улсын ерөнхий сайд байсан хүн улсаа зараад одоог хүртэл дуусаагүй байгааг дахиад бид хараад л өнгөрөх нь.
Тодруулбал, Нүүрсний сонсголын үеэр шинжээч нарын дэлгэсэн баримтаас үзвэл, Сү.Батболдын үеэл дүү Ц.Амгалан гэх эмэгтэйн эзэмшдэг 8 нүүрс тээврийн компани нь гаалийн бүрдүүлэлтгүй 1.2 сая тонн нүүрс хилээр гаргасан аж.
Ийнхүү намын дарга асан Сү.Батболд өнөөдөрч улсаа тонож суугаа нь ил болсон.
Харин түүнийг бид дахин улс төрд орж Төрийн ордноос ард иргэдээ тонож суухыг нь хараад суух хугацаа улам ойртсоор байна. Ирэх сонгуульд түүнд боломж олгож оффшорчиноос нүүрсний хулгайч болсон түүхийг үргэлжлэхийг харж суух сонгогчид байхгүй биз. Эсэргээрээ бид шударга ёсыг нэхэж түүнд тооцох хариуцлагыг ярих цаг нь иржээ.