| | USD/MNT 0₮
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг хийж буй. Тодруулбал, СЕХ-ны гишүүнээр ажиллаж байсан Ж.Болд, Б.Ганбат нар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул ийнхүү дараагийн нэр дэвшигчдийг сонгож байна. Ингэхдээ Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан нэр дэвшиж байна. Мөн ЦЕГ-ын дарга Т.Сүхболд нэр дэвшиж байгаа юм.