| | USD/MNT 0₮
Хонг Конгийн цагдаагийн байгууллага харааны бэрхшээлтэй өндөр настныг дээрэмдсэн байж болзошгүй 26 настай монгол залууг баривчилсан талаар БНХАУ-ын "China morning post" агентлаг өнөөдөр буюу нэгдүгээр сарын 2-ны өдөр мэдээлжээ.
Хэргийн талаар Хонг Конгийн зүүн дүүргийн байцаагч Жулиан Леунг өнөөдөр мэдэгдэл хийжээ. Тэрээр “Монгол Улсын иргэн 26 настай эрэгтэй нь Хонг Конгийн "Fortress Hill MTR" буудалд 67 настай хараагүй эрэгтэйн цүнхийг дээрэмдсэн нь камерт бичигдсэн. Хохирогчийн цүнхэнд гар утас болон 3500 хонконг доллар (448 ам.доллар) бүхий бэлэн мөнгө, иргэний үнэмлэх нь байсан. Хэргийн сэжигтэн нь Хонг Конгод оршин суухыг зөвшөөрсөн түр үнэмлэхтэй байсан” гэжээ.