| | USD/MNT 0₮

Бусдын нас барсан гэрчилгээг ашиглан хот руу нэвтрэхийг завджээ

-ИРГЭН "Х" НЬ НЭВТРЭХ БИЧИГ АВАХЫН ТУЛД ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЖЭЭ-
Засгийн газрын тогтоол, улсын Онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хот хооронд, аймаг сум, сум баг хоорондын автозамын хөдөлгөөнийг энэ сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэл хаасан. 
Гэтэл дээрх хугацаа дуусгавар болоогүй байхад иргэн "Х" нь Улаанбаатар хотруу явахын тулд бусдын нас барсан гэрчилгээний хувийг ашиглан хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн аймгийн Онцгой байдлын газарт өгчээ. 
Уг бүрдүүлсэн материалыг шалгахад тухайн иргэнтэй ямар ч холбоогүй болох нь тогтоогдож  Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэв. 
Энэ талаар  иргэн "Х"-ээс тодруулахад Улаанбаатар хотод ажилладаг, ажлаа таслахгүй байхын тулд бусдын бичиг баримтыг ашиглаад нэвтрэх бичиг авч болох байх гэж  материалаа бүрдүүлж өгсөн талаар ярьсан юм. 
 
Иймд иргэн та  хэн нэгний баримт бичгийг ашиглан хуурамчаар материал бүрдүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Бусдын нас барсан гэрчилгээг ашиглан хот руу нэвтрэхийг завджээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.