| | USD/MNT 0₮

ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгчийн зөвлөх А.Бямбажаргалыг томиллоо

ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Энхбаяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, улс төрийн зөвлөхөөр томилогдож байгаа Тэгвэл дараагийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллах хүн хэн байх бол гэсэн хүлээлт дуусгавар боллоо. Тодруулбал ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгчийн зөвлөх А.Бямбажаргал томилогдох аж. А.Бямбажаргал нь Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсч, 2007-2009 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. БНСУ-ын Күкминий их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалж байжээ.

Нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар дараах үүргийг биелүүлнэ:

-Судалгаа хийх, үнэлэлт дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулна;

-Зөвлөлийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах, Зөвлөлийн гишүүдийг үндэсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээллээр хангах дотоод ажлыг эрхэлнэ;

-Зөвлөлийн тэргүүн, гишүүдээс өгсөн чиглэл, зөвлөлийн шийдвэрийн дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдан зохицуулах асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавина.

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.