| | USD/MNT 0₮

Х.НЯМБААТАР: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗУРГААН ШИНЭ ЧИГЛЭЛ НЭВТРҮҮЛНЭ

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нэгдүгээр сарын 20-ноос нийтийн тээврийн зургаан шинэ чиглэлийг нэвтрүүлэхээр болж байгаа гэлээ. 

Тэрбээр "Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 110 чиглэлд 1,017 автобусаар 1,170 автобусны зогсоолоос өдөрт 400,000-500,000 зорчигчдод үйлчилгээ үзүүлж байна. Өнөөгийн нийтийн тээврийн төлөвлөлт нь дотогш чиглэсэн хөдөлгөөний төлөвлөлттэй байдаг нь Улаанбаатар хотын гол гудамж замуудад чиглэлийн тээврийн хэрэгслийн давхцалыг ихээхэн үүсгэж байна. Иймд нийтийн тээврийн чиглэлийн дахин төлөвлөлтийг хийх зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд Улаанбаатар хотын газар зүйн хэлбэр болон одоо байгаа авто замын сүлжээнд тулгуурлан зорчигчийг хотын аль нэг захаас нөгөө зах руу дамжин суух нөхцөлтэйгөөр богино эргэлтийг бий болгож автобусны хүлээгдлийн хугацааг багасгахаар ажиллаж байна.

Дээрх төлөвлөлтийг жигд бус гудамж замтай хотуудад ихэвчлэн мөрдүүлдэг бөгөөд урьдчилсан төлөвлөлтөөр хотын гол гудамж зам болох

  • Энхтайваны өргөн чөлөө
  • Чингэлтэйн өргөн чөлөө
  • Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам
  • Их тойруугийн гудамж
  • Нарны зам
  • Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих бөгөөд автобус хоорондын хүлээгдлийн хугацааг 1-2 минут байхаар тооцоолсон. Дээрх зургаан урт чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх үндсэн 40 богино эргэлтийн чиглэлд 494 автобус, хот орчмын 15 чиглэлд 89 автобус, их багтаамжийн автобус явах боломжгүй хотын захын хорооллуудаар үйлчилгээ үзүүлэх дунд багтаамжийн 5 чиглэлд 25 автобус, нийт 74 чиглэлд 1,075 автобусаар үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн.

Богино эргэлтийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд 11-13 километр цаг байгаагаас 18-20 километр цаг буюу 25 орчим хувиар, чиглэлийн эргэлтийн хугацаа дунджаар 100 минут байгааг 70 минут болгон багасгаж төлөвлөсөн. Зорчигчдын дамжин суулт нэмэгдэх хэдий ч зорчилтод зарцуулах хугацааг 10-30%-аар буурна гэж тооцоолоод байгаа" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.