| | USD/MNT 0₮
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны дараагаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар цаг үеийн асуудлаар буюу тодруулбал, нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж, үнийн талаар мэдээллээ.
Энэ оны 12 дугаар сард ОХУ-ын “Роснефть” компаниас 51 мянган тонн, бусад компаниудаас 15 мянган тонн, нийт 71 мянган тонн Аи-92 автобензин захиалснаас өнөөдрийн байдлаар 54 мянган тонныг гаалийн бүрдүүлэлт хийн оруулж ирээд буйг тэрбээр мэдээллээ.
ОХУ-ын Ангарск хотоос 253 вагон Аи-92 автобензин ачигдаад замдаа явж байна гэв. Нийтээ энэ 12 дугаар сард багтаан манай улсын дундаж хэрэглээнээс 10 мянган тонноор илүү Аи-92 бензин нийлүүлэгдэнэ гэв.
Тэрбээр, автобензиний үнэ нэмэгдэхгүй, тогтсон үнээр нийлүүлж байна гэв. Аи-92 автобензиний хил хүртэлх үнэ нь нэг тонн нь 705 ам.доллар буюу 5 жилийн, урт хугацаагаар байгуулсан гэрээнд тусгасан тогтвортой үнээр нийлүүлж байгаа гэв.
Одоо манай улсад борлуулж буй Аи-92 автобензиний нэг төрөл болох Евро-5 бензиний хилийн үнэ тонн нь өмнө 872 ам.доллароор байсан бол одоо 825 ам.доллар болж буурсныг мөн мэдээлэв. Түүнчлэн импортоор нийлүүлж буй Аи-95 автобензинийн тонн тутмын үнэ 880 ам.доллар байсан бол 827 ам.доллар болж буурсныг хэллээ.
Мөн Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар метроны асуудлын талаар мэдээлэл өгөхдөө:
Тэрбээр, Улаанбаатарт метроны төсөл хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Метро байгуулах тухай ажил 19 жилийн өмнөөс нийслэл болон Зам тээврийн яаманд судалгаа хийгдэж эхэлсэн. 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр хийсэн урьдчилсан ТЭЗҮ-д тулгуурлан 2024 оны нэгдүгээр сард багтааж олон улсын нээлттэй тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр зарлах гэж байна.
2007 онд ЖАЙКА улаанбаатарчуудын 60 хувь нь нийтийн тээврээр зорчиж байна гэсэн судалгаа хийсэн бол өнөөдөр энэ тоо 30 хувь хүрэхгүй болсон. Дэлхийн хотуудад иргэдийн 60 хувь нь нийтийн тээврээр зорчиж байвал хэвийн гэж үздэг. Одоо Улаанбаатар хотод нийтийн тээврээр зорчигдын тоо 137 мянга хүрэхгүй болсон.
https://www.facebook.com/AsuNewsMN/videos/1474309206771106