| | USD/MNT 0₮
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр болох товтой байсан ч тус шүүх хурал нэгдүгээр сарын 18-ны 9 цаг хүртэл хойшиллоо
Энэ сарын 13 /2023.12.13/-ны өдөр тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, улмаар шүүх хурлыг өнөөдөр буюу энэ сарын 27 /2023.12.27/-ны өдөр хэлэлцэхээр товлогдож байв.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.