| | USD/MNT 0₮

ОНЦЛОХ ПОСТ: "НҮҮРСНИЙ МАФИ" Б.Энхбаяр сайдын эсрэг мэдээлэлд 3 ТЭРБУМ төгрөг зарцуулна

      Хууль зүйн дотоод хэргийн сайд Б.Энхбаяраар ахлуулсан Нүүрсний сонсгол 2 үе шаттайгаар явагдаж өнгөрсөн баасан гарагт дууслаа. Эл сонсголд төрийн томчуудаас эхлээд олон сонирхолтой гэрчүүд дуудагдсан боловч томчуудын төлөөлөл харьцангуй цөөн байв. Эхний шатанд 175, хоёрдахь шатанд 268 хүнийг Төрийн ордон гэрчээр дуудаж, хичнээн тонн нүүрс хэрхэн хулгайлсныг нь өөрсдөөр нь яриуллаа. Харамсалтай нь, Х.Баттулга, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан тэргүүтэй “акул”-ууд сонсголд оролцсонгүй. Мөн нүүрсний хулгайч нарыг А, Б-гүй цээжээрээ нэрлэх Б.Ганхуягийг сонсголд суулгасангүй.

Уг нь тэд биечлэн оролцсон бол Төрийн ордон илүү бужигнаж, түмэн олон илүү бухимдах байсан биз ээ. Гэхдээ ганцхан жилийн дотор 750 гаруй хүнийг Төрийн ордонд дуудаж, бонд болон нүүрсний хулгайг нь яриулж, түмний өмнө ичээсэн нь чамлахааргүй амжилт байлаа.

Гэвч Нүүрсний сонсголын хянан шалгах хорооны шинжээчийн дүгнэлтүүдийг олон нийт буруу ташаа ойлгож сошиалын мэдээллийг сэвэх тохиолдол цөөнгүй гарсан нь ажиглагдав. Тухайлбал, Тавантолгой түлш ХХК-ны ажилтан Б.Сүндэрьяагийн нэрийг өөр хүнтэй андуурч цахим орчинд шуугисан төдийгүй МАН-ын генсек Д.Амарбаясгалантай холбоотой Адмирал компани 2021 оноос хойш НДШ огт төлөгдөөгүй асуудал. Эдгээр асуудалд сонсголын шинжээч нарын дүгнэлтүүдийг буруутган сэвж буй нь олон нийтийн хэтэрхий хөнгөн хөөсрөл’ явдал юм. Мөн түүнчлэн нүүрсний асуудалтай холбогдуулан Хууль зүйн сайд Б.Энхбаярыг хэвлэлээр гөвөх” ажил эрчээ авч буй талаарх мэдээллийг сайд өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.  Тэрбээр хэлэхдээ:

“Маргаашнаас эхлэн “нүүрсний мафи” над руу нэг сарын турш хэвлэлийн атак хийнэ. Одоогийн байдлаар үүнд 3 тэрбум төгрөгийн төсөв(үүний тал нь төрийн өмчийн компаниас халхавч байдлаар гарсан) гаргаад байна” гэжээ.

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.