| | USD/MNT 0₮

Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандах 30 сая төгрөг, 1500 ширхэг амны хаалтыг хандивлалаа

Коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд ард иргэд сайн санааны үүднээс хандив цуглуулж ЭМЯ болон УОК-т өгч эхэлсэн байгаа билээ. Өчигдөр ЭМЯ-нд иргэн Д.Доржпүрэв 20 сая төгрөг хандивласан бол өнөөдөр ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлд өндөр настан Ж.Дашдаваа өөрийнхөө болон гэргийнхээ тэтгэврийн мөнгийг нийлүүлэн нэг сая төгрөгийг хандивлалаа.

Мөн түүнчлэн "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах буюу Амараа хандивын аянд нэгдэж буйгаа мэдэгдэж 30 сая төгрөг болон 1500 ширхэг амны хаалтыг салбарын сайдад гардуулан өглөө. Өчигдөр Дархан аварга Г.Өсөхбаяр Эрүүл мэндийн яаманд амны хаалт хандивласан юм. 

Мөн тэд ЭМЯ маш сайн ажиллаж буй хэмээн онцлов.

Монголчууд бид нэг сэтгэл нэгдмэл санаатай байж энэ айхтар өвчний ард гарна. Түүнээс гадна иргэд өөрсдөө ухамсартай хариуцлагатай байхыг салбарын яамнаас онцгойлон анхаарууллаа. 

Коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд ард иргэд сайн санааны үүднээс хандив цуглуулан ЭМЯ болон УОК-т өргөж эхэлсэн байгаа билээ. Өчигдөр ЭМЯ-нд иргэн Д.Доржпүрэв 20 сая төгрөг хандивласан бол өнөөдөр ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлд өндөр настан Ж.Дашдаваа өөрийнхөө болон гэргийнхээ тэтгэврийн мөнгийг нийлүүлэн нэг сая төгрөгийг хандивлалаа.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.