| | USD/MNT 0₮
УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй "Нүүрсний" хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
УИХ-ын 11 гишүүний бүрэлдэхүүнтэй тус нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүд сэдвийн хүрээнд дараах 7 асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүтэй 59 гэрчийг дуудсан байна.
Үүнд:
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл
Богдхан төмөр зам
Бодь Интернэшнл ХХК /Богдхан төмөр замын санхүүжилт/
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв
ТТ-ГС болон ТТ-ЗБ холбох төмөр зам
Бодь Интернэшнл ХХК /ТТ-ГС төмөр замын санхүүжилт/ багтсан байна.
Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга гадаад улсад томилолттой яваа гэсэн шалтгаанаар өнөөдрийн сонсголд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлж Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн бүдүүн царигтай мухар төмөр замууд тавигдсан юм.