| | USD/MNT 0₮

ХЯТАДАД ХАНДИВЛАХ 30 МЯНГАН ХОНИНООС 11 МЯНГАН ХОНЬ ЦУГЛААД БАЙНА

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д ажлын айлчлал хийх үеэрээ 30 мянган хонь хандивлахаа амлаж хандивын гэрчилгээг Хятад улсын Ерөнхийлөгчид гардуулан өгсөн билээ.

БНХАУ-д анх дэгдэж дэлхий 50 гаруй оронд тархаад байгаа Коронавирусын халдварын улмаас тус улс хөл хорио тогтоосон байгаа. Ийм эрсдэлтэй үед Монгол Улс туслахаа амласан нь олон нийтийн анхаарлыг татаж байна. 

Тэгвэл Ерөнхийлөгчийн амласан 30 мянган хонь цуглуулах хандивын ажиллагаа өчигдрөөс эхлэн идэвхтэй эхэллээ. Сайн дурын аянд малчид болоод улстөрчид хонь хандивлахаа амлаж байна. Одоогоор Баянхонгор аймаг хандивлах хонины тоогоороо тэргүүлж байна. 

Өчигдөр оройны байдлаар,

Баянхонгор аймаг 2000

Увс аймаг 1000,

Булган аймаг1500,

Булганы Ардчилсан нам 1500,

Говь-Алтай аймаг1 111

Баян-Өлгий аймаг 1080

УИХ-ын гишүүн Б.Наранхүү 2000

Иргэдээс-800 орчим хонийг бэлэглэхээ амлаад байна.  Дээрх тооцоогоор, нийт 11 мянга орчим хонийг сайн дурын хандиваар бүрдүүлэх нөхцөл бүрдсэн гэсэн үг юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д ажлын айлчлал хийх үеэрээ 30 мянган хонь хандивлахаа амлаж хандивын гэрчилгээг Хятад улсын Ерөнхийлөгчид гардуулан өгсөн билээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.