| | USD/MNT 0₮

ХОЁР ДАХЬ СОНСГОЛЫН ЭХНИЙ ӨДӨР: УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнээс эхлээд Буурал хочит А.Гансүх нарын 19 хүн гэрчийн тайлбараа хэлнэ

        Өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хоёр дахь шатны нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан 168 хүний нэрийг олон нийтэд зарласан. Зарлагдсан нэрсийг харваас сүүлийн 20-оод жил улс төрийн өнгөнд, эрх мэдлийн оройд байсан томоохон улс төрчид дуудагджээ.

Тэгэхээр ирэх долоо хоногт Төрийн ордонд дуудагдсан гэрчүүд ирж гэмээнэ нь шударга ёс, хуулийн тэгш үйлчлэл хэрэгжих нь гэсэн горьдлого ард иргэдэд үүснэ. Харин тэд сонсголд ирвэл сүүлийн жилүүдэд эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, Улсад ихээхэн хэмжээний хохирол учруулж, ард иргэдийн боломжийг хулгайлснаа ядаж өөрсдөө сонсож, хүлээж авах юм. Цаашлаад хуулийн байгуулагаар хэргээ дэнслүүлж, Төр алдсан боломжоо эргүүлэн авах эхний алхам хийгдэнэ.

Хоёр дахь шатны нүүрсний сонсгол ирэх долоо хоногийн даваа гарагт буюу энэ сарын 18-нд эхэлж, таван өдөр үргэлжлэх юм. Эхний өдрийн онцлох гэрчүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна. 

Хоёр дахь сонсголын эхний өдөр: “УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан, Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайд асан, “Буурал” хочит А.Гансүх, Гаалийн ерөнхий газрын үе үеийн дарга нар буюу Х.Баатар, Д.Цэвээнжав, Б.Цэнгэл, О.Ганбат, С.Пүрэв, Б.Асралт нар, Хил хамгаалах ерөнхий газрын үе үеийн дарга нар буюу Ш.Лачинжав, Ж.Бямбасүрэн, Х.Лхагвасүрэн нар, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Автотээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзон, Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран зэрэг хүмүүс дуудагдсан байна.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.