| | USD/MNT 0₮

Нүүрсний хоёр дахь сонсголд МАН-ын дараах дарга нар дуудагдлаа

УИХ-ын хянан шалгах түр хорооноос "Нүүрсний" гэх хэрэгт холбогдох нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хийж буй билээ. Сонсголын эхний хэсэгт арванхоёрдугаар сарын 4-7-ны хооронд болсон. Тэгвэл хоёр дахь хэсэг арванхоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд болох аж. Сонсголоор хэлэлцэх асуудал болон дуудаж буй гэрчүүдийн талаарх мэдээллийг Түр хорооны дарга Б.Энхбаяр өгөв.

Хоёр дахь сонсголоор дараах асуудлыг хэлэлцэнэ. Мөн дараах гэрчүүдийг дуудна.

Арванхоёрдугаар сарын 18-нд

Тавантолгой ХК-ийн тээврийн үйл ажиллагаа, нүүрсний экспорт,

Гааль хилийн цэргийн алба хаагчтай холбоотой асуудал

Арванхоёрдугаар сарын 19-нд

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтоолт

Чалко трэйдинг Хонконгтой байгуулсан гэрээ

Нүүрс баяжуулах үйлдвэр, Газрын тос дамжуулах хоолой, уулын ажлын төлбөрийн хүрээнд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээ

Бусад гэрээ

Арванхоёрдугаар сарын 20-нд

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилт. Үүнд, Тавантолгой түлш ХХК, төсвийн шинжтэй санхүүжилтүүд орно.

Загийн усны хоолой, Тавантолгой ДЦС, уурхайн суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын төсөл, кокс эрчим хүчний үйлдвэр, Шивээ-Овоо, Баганууртай холбоотой асуудал.

Арванхоёрдугаар сарын 21-нд

Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Бодь интернэйшнл ХХК-д өгсөн санхүүжилт

Богдхан төмөр зам, Бодь интернэйшнл ХХК-д өгсөн санхүүжилт

Тавантолгой нүүрс ачих ложистикийн төв. Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайтыг холбох төмөр зам.

Арванхоёрдугаар сарын 22-нд

Хяналт шалгалтаар илэрсэн бусад асуудлын хүрээнд Эрдэнэс Тавантолгой майнинг ХХК, Монголиан контракт майнинг сервис ХХК, Таван хур ХХК, Админерал ХХК, Спейшл майнинг ХХК-ийн асуудал.

ЭТТ ХХК-ийн хяналт шалгалт

Дээрх асуудлуудтай холбогдуулан 300 гаруй гэрч дуудсан бөгөөд дараах албан тушаалнтууд болон хувийн хэвшлийн удирдлагууд дуудагджээ.

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.