| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Тавантолгой ХК”-аас буцалтгүй тусламжаар "Ланд 105" машин авчээ

Нүүрсний сонголын шижээчдийн дүгнэлтээр Орон нутгийн өмчит “Тавантолгой ХК”-ийн ТУЗ-ийн гишүүн,ерөнхий нягтлан бодогчид 2009-2015 онуудад буцалтгүй тусламж олгодог болох нь тогтоогдсон байна. Шинжээчийн тогтоосноор “Тавантолгой ХК”-ийн ТУЗ-ийн гишүүн болон ерөнхий нягтлан бодогч ТУЗ-ийн тогтоолоор дараах буцалтгүй тусламж дэмжлэгийг олгож байжээ. Үүнд:

2009 онд ТУЗ-ийн дарга Н.Наранбаатар Ланд 105 машин

2010 онд ТУЗ-ийн гишүүн С.Сумьяд эмчилгээний зардал гэсэн агуулгатай  43,6 сая төгрөг

2014 оны 4 сард ТУЗ-ийн гишүүн А.Жаргалсайханд 45 мянган ам.долларын буцалтгүй тусламжийг олгохоор баталж 31,5 ам.долларын тусламжийг олгосон байна.

ТУЗ-ийн гишүүн Г.Цог-Өрнөхөд 31,4 мянган ам.доллар

Ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишигт 25 мянган ам.доллар

ТУЗ-ийн гишүүн Д.Ганболдод 35 сая төгрөг

ТУЗ-ийн гишүүн А.Идэрцогтод 25 сая төгрөг

ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаярт Lexus 570 машин тус тус бэлэглэж байжээ.

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.