| | USD/MNT 0₮

Нүүрсний сонсголд өнөөдөр Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нар гэрчээр оролцоно

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.04/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилнэ. Сонсгол 10.00 цагт эхэлнэ. Энэ удаагийн сонсголоор орон нутгийн өмчит "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, экспорттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж байгаа билээ. Өчигдрийн сонсголд нийт 22 гэрч дуудсан байдаг. Тэгвэл өнөөдөр дараах гэрчүүдийг дуудна. Үүнд:

н.Пүрэвдулам “Дөлгөөн хайрхан уул” аудитын компанийн захирал
н.Тунгалаг “Их хөлөг” аудитын компанийн гүйцэтгэх захирал
н.Билэгсайхан
н.Энхжаргал
Өмнөговь аймгийн Аудитын газрын ерөнхий аудитор Отгонбаяр
Өмнөговь аймгийн Аудитын газрын дарга Алтанзаяа
Өмнөговь аймгийн Аудитын газрын дарга Хонгорзул
Өмнөговь аймгийн Аудитын газрын дарга Цэрэнбаяр
Д.Артаг
Б.Батсүрэн
Э.Болд-Эрдэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж
Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав
Ерөнхий аудитор асан А.Зангад
Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар
Ерөнхий аудитор Д.Занданбат
Худалдаа авах хангамжийн хэлтсийн захирал Ч.Төрмандах
ТУЗ-ийн дарга Түвшинбаяр
Ерөнхий нягтлан бодогч Шүрэнхишиг
Ч.Төрмандах

 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.