| | USD/MNT 0₮

20 сая төгрөг хандивласан сайд асан Д.Доржпүрэв сонгуульд нэр дэвшинэ

-Сайд асан Д.Доржпүрэвийн гэр бүл коронавирустэй тэмцэхэд 20 сая төгрөг хандивлалаа-

Дэлхийн 48 оронд тархаад буй шинэ коронавирус буюу “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж буй. Тэгвэл нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагчдын хамгаалах хувцас, хэрэгсэл авахад зориулж иргэн Д.Доржпүрэв, түүний гэр бүл, хамт олноос 20 сая төгрөг хандивлаж, ЭМЯ-нд гардуулан өглөө.

Тэрбээр “Монголчуудын эрүүл мэндийн төлөө олон мянга алба хаагч цаг наргүй ажиллаж байна. Хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй тэдний аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах шаардлагатай. Үүнд дэм болж, тэднийг зориулалтын хувцас хэрэглэлээр хангах үүднээс миний гэр бүл, хамт олон, найз нөхдийн зүгээс 20 сая төгрөг хандивлалаа” хэмээн.

Түүний хувьд Түлш, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд УИХ-ын 2016 оны сонгуульд Төв аймагт нэр дэвшиж өрсөлдсөн нэгэн. Үүгээр ч зогсохгүй 2020 оны сонгуульд АН-аас Төв аймагт дахин нэр дэвших магадлалтай эрхмүүдийн тоонд дурдагдаж яваа юм.

20 сая төгрөг хандивласан сайд асан Д.Доржпүрэв сонгуульд нэр дэвшинэ
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.