| | USD/MNT 0₮
2024 оны төсвийн хуралдааны үеэр зарим нэр бүхий сумдуудын засаг дарга нартай уулзаж тодруулга мэдээлэл авахаар “асу медиа” сайтын сурвалжлах баг Өмнөговь аймагт ажиллаж байна. Тодруулбал, Хууль зүйн дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Өмнөговь аймгийн зарим засаг дарга нар нүүрсний сонсголд мэдээллээ ирүүлэхгүй нуун дарагдуулж байна” гэсэн асуудал ярьж байгаа юм. Энэ талаар мэдээллийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтээс тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ:
УИХ-аас нүүрний сонсголын хороо шинэчлэгдсэн байна. Саяхан манай дээр ирсэн угтаа бол таван толгой дээр ажиллана гэсэн удирдамжтай ирсэн. Манай сумд ирж “тодорхой хэмжээний мэдээллүүдийг одоо гаргаж өг” гэдэг асуудлыг ярьсан.
Энэ асуудал бол 2004 оноос хойш 2010 оноос хойш мэдээлэл гэх хэдэн жилийн өмнөх зүйлс учраас шууд гаргаж өгөх зүйл биш тодорхой хэмжээний хугацаа орох ажил. Учир нь тухайн үеийн мэдээлэл архивт орсон түүнийг архиваас шүүж, нэгтгэж тайлан гаргаж өгнө гэдэг бол цаг хугацаа шаардана. Үүнээс шалтгаалан зарим материалыг тухайн үед гаргаж өгч чадаагүй харин байгаа юмнуудыг аваад явсан.
Эдгээрийг хэргээр гаргаж өгөхгүй байна гэж ойлгосон юм шиг байна. Бид бол боломжтой мэдээллээ өгөөд явуулсан одоо ч гэсэн мэдээллүүдээ аваад явж байгаа. Төрийн мэдээллийг төрөөс нуугаад байх шаардлага бидэнд байхгүй.
Намайг нүүрсний сонсголд дуудсан гэхдээ би бол нүүрс түлээг мэдддэггүй. Сонсгол дээр бол очно” гэлээ.