| | USD/MNT 0₮

ЕРӨНХИЙЛӨГЧ “ГОВЬ” КОМПАНИЙН НООЛУУРАН ДЭЭР МОНГОЛ БИЧГЭЭР БИЧСЭН ХАНДИВЫН ГЭРЧИЛГЭЭГ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр БНХАУ-д албаны айчлал хийгээд ирсэн билээ.

Дэлхий нийтэд тархаад байгаа цартахлын үед Хятадуудад туслаж 30 мянган хонь хандивлахаар болсноо мэдэгдэж, гэрчилгээ гардуулсан билээ.

Монгол Улс ноос ноолууран эдлэлээрээ дэлхийд алдартай бөгөөд хандивынхаа гэрчилгээг "Говь" компанийнхаа ноолууран дээр монгол бичгээр бичиж өгчээ.

Гэрчилгээнд,
Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас
Тэвдэж явахад тэвнээр тусла.
Коронавирусын халдварыг таслан зогсоож, эрсдэлтэй нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлж, мөнхийн хөрш Хятадын ард түмэнд чин сэтгэлийн дэмжлэг болгон Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга
Монгол Улсын Их хурлын дарга Г. Занданшатар
Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх гэж бичжээ.

Коронавирусын халдварыг таслан зогсоож, эрсдэлтэй нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлж, мөнхийн хөрш Хятадын ард түмэнд чин сэтгэлийн дэмжлэг болгон Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлав.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.