| | USD/MNT 0₮

АТГ:Нийслэлийн газрын албаны дарга асан Э.Болорчулууныг цагдан хориогүй

Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас Хан-Уул дүүргийн Газрын албаны дарга болон нэр бүхий гурван хүнийг авлига албан тушаалын хэргээр цагдан хорьсон билээ.

Харин хоригдсон хүмүүсийн дунд Нийслэлийн газрын албаны дарга асан Э.Болорчулууныг цагдан хорьсон гэх мэдээллийг гаргасан юм.

Энэ талаар АТГ-ын эх сурвалжаас тодруулахад “Э.Болорчулуун гэж хүн хоригдоогүй. Харин дүүргийн газрын албаны дарга болон нэр бүхий хүмүүсийг цагдан хорьсон” гэх мэдээллийг өгсөн.

Харин дээрх мэдээллийг анх бэлтгэсэн сэтгүүлч эх сурвалжаас авсан мэдээллээ нягтлахгүй буруу ташаа мэдээлэл гаргаж хариуцлагагүй хандсан байна. Тиймээс нийслэлийн газрын албаны дарга асан Э.Болорчулууны нэр хүндэд халдаж, ташаа мэдээлэл гаргасанд хүлцэл өчиж байна.

АТГ-ын эх сурвалжаас тодруулахад “Э.Болорчулуун гэж хүн хоригдоогүй. Харин дүүргийн газрын албаны дарга болон нэр бүхий хүмүүсийг цагдан хорьсон” гэх мэдээллийг өгсөн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.