| | USD/MNT 0₮
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2023.11.28/ байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэн, дэмжлээ.
УИХ дахь МАН-ын бүлэг байнгын хороодын дарга нараа улираахаар санал нэгдсэн байсан ч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргыг өөрчилж буй аж. Тодруулбал, тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг ажиллаж байсныг чөлөөлж, УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг санал болгож буй юм байна.
Санал хураахад гишүүдийн 100 хувийн саналаар тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг сонгов.