| | USD/MNT 0₮

Х.Тэмүүжин: Унтаад сэрэхэд нь ӨРСӨЛДӨГЧИЙГ НЬ НАМНАСАН байх тийм механизм бий болж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Хууль зүйн дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин хэлэхдээ: 

"Ийм шүүх байгуулдаг туршлага дэлхийд дандаа эдийн засаг нь сүйрсэн ардчилал байхгүй хүний эрхийн мэдрэмжгүй хууль засагладаггүй хэсэг бүлэг буюу эсвэл нэг удирдагч эрх мэдэлтэн хуулийг орлодог улсуудад хэрэглэж байна. Ийм шүүх байгуулагдсаны үр нөлөөнд нэгдүгээр зорилго нь нэг тэргүүнд унтаад сэрэхэд нь өөрийнх нь хүслээр өрсөлдөгчийг нь намнасан байх тийм механизмыг бодож олж байна. Хурдан шуурхай миний хүслийг хэрэгжүүл гэдэг тийм дарангуйлагч аягтай хүмүүсийн сэддэг тогтолцоо байна.

Одоо дэлхийд байгаа та бүхэн газрын зураг дээрх зураглалыг харвал зүүн өмнөд азийн тав зургаан оронд байна африкийн долоон найман оронд байна тэгээд сламын ертөнц гэдэг дайнтай зөрчилтэй байгаа тэр улсуудад хэрэглэж байна.

Манайхтай адил посткомунист гэж хэлдэг шилжилт хийсэн улс орнуудтай харьцуулаад үзвэл манай хойно явж байгаа бүр арын ард явж байгаа ардчилалын үзүүлэлтээрээ сул дорой байгаа гурав дөрвөн оронд хэрэглэж байна. Тэгэхээр монгол улсыг өөрсдийнх нь хэлдгээр “улны улсуудын” зэрэгт аваачиж энэ улс орныг яаж дампууруулж болдогоо дахин нэг харуулах гэж байгаа туршлага байна гэж харж байна" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.