| | USD/MNT 0₮
ОХУ энэ оны оны есдүгээр сарын 21-ээс эхлэн автобензин, дизель түлшнийхээ экспортдоо түр хугацаанд хориг тавьсан. Уг шийдвэр гарах үеэр Монгол Улсад ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин айлчилсан бөгөөд тэрбээр “ОХУ-ын Засгийн газраас тогтоосон шатахууны хязгаарлалтад Монгол Улс багтаагүй” гэдгийг хэлж байсан.
Тэгвэл энэ талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, "Дизель болон АИ92 дээр асуудал үүссэн. Засгийн газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас уг асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Гол асуудал бол ОХУ-ын Засгийн газраас 2023 оны есдүгээр сарын 21-нээс эхлэн шатахуундаа хориг тавьсан. Энэ хориг өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. Автобензиний хориг хоёр хоногийн өмнө /2023.11.22/ цуцлагдсан бол дизель түлш өчигдөр /2023.11.23/ зуны түлш экспортлох хориг цуцлагдсан. Харин өвлийн түлш хоригтой хэвээр байна. Гэдээ хориг Монгол Улсад хязгаарлагдмал байдлаар тавигдаж байгаа. "Роснефть", "Газпорм", "Нефть хими сервес" зэрэг томоохон компаниуд л Монгол Улс руу шатахуун экспортолж байна. Хоригоос хойш 21 хоног бид бүх нөөцөө шавхсан. Хилээр юу ч орж ирээгүй.
Баруун аймгуудад дизель түлшгүй байсан бол хоёр хоногийн өмнөөс Боршоо, Цагаан нуур боомтоор дизель түлш орж ирсэн. "Роснефть" компанитай нэлээд яриа хэлэлцээ хийсний үндсэн дээр шатахуун орж ирсэн. Харин "Эрдэнэт", "Оюу толгой", "Эрдэнэс Тавантолгой" зэрэг томоохон уул уурхайн компаниудад БНХАУ-аас түлш импортолж, Евро-5 стандартын түлш хэрэглэхийг шаардаж байна. Энэ сард гэхэд 7.6 мянган тонн дизель түлш импортолсон байна” гэлээ.