| | USD/MNT 0₮

ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ УЛСЫН ХОЁРДУГААР ЭМНЭЛЭГТ ТУСГААРЛАСАН БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр БНХАУ-д айлчилж, дарга Ши Жиньпин, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд Ли Көцян нартай уулзсан билээ.

Улмаар айлчлалаа дуусгаад эх орондоо 22.00 цагт буцаж ирсэн бөгөөд түүнийг Улсын хоёрдугаар эмнэлэгт тусгаарласан байна.

Тодруулбал, түүнтэй хамт явсан Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир нарыг ХУД-ийн нутаг дэвсгэр Жаргалантын аман дахь ОБЕГ-ын харьяа амралтанд тусгаарлажээ. Тусгаарлалт 14 хоног үргэлжлэх юм байна.

Дашрамд дуулгахад, зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр өчигдрийн айлчлалаар Хятад улсад манай улсаас 30 мянган хонь бэлэглэхээр болсон юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр БНХАУ-д айлчилж, дарга Ши Жиньпин, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд Ли Көцян нартай уулзсан билээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.