| | USD/MNT 0₮
УИХ-ын өнөөдрийн /2023.11.24/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Дизель болон АИ 92 дээр асуудал байгаа. Засгийн газраас энэ асуудлыг цэгцэлэхээр ажиллаж байна. 2023 оны арваннэгдүгээр сарын 1-23-ний өдрийн хооронд хилээр орж ирсэн мэдээллийг хүргэе. Энэ гаалиас өгсөн мэдээлэл шүү. Энэ мэдээллээр бол дизель түлш 95300 тонн, АИ92 -ийн хувьд 50400 тонн хилээр орж ирсэн байна. Монгол Улсын нийт хэрэглээ дизель түлшний хувьд сарын хамгийн ихдээ 92000 тонн байдаг. АИ92 -ийн хувьд хамгийн ихдээ 52-53 мянган тонн байдаг. Энэ бол нөөцийн мэдээ биш шүү" гэв.
Түүнчлэн "ОХУ-ын Засгийн газраас дизель болон авто бензины хориг тавьсан. Тэр хориг одоо хүртэл үргэлжилж байна. Монгол Улсад энэ хориг хязгаарлагдмал байдлаар тавигдаж байна. Хоригоос хойш 21 хоног бүх нөөцөө шавхсан, Хилээр юу ч орж ирээгүй. Энэ хоригийг ганц Монголд тавигдаагүй. Дэлхий нийтэд тавьсан хориг юм. Энэ байдлаас гарахын тулд БНХАУ-аас дизель түлш импортолж байна" хэмиээн тодотголоо.