| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: МОНГОЛ УЛС БНХАУ-д 30 МЯНГАН ХОНЬ ХАНДИВЛАХААР БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 27-ны энэ өдөр БНХАУ-д айлчилж байгаа билээ. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөөд байсан юм. Мөн БНХАУ-д дэгдээд буй COVID-19 өвчний тархалтын хүнд үед Монгол Улсын ерөнхийлөгч хүнсний тусламж үзүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан хүнсний тусламж болгож манай улсаас Хятад улсад ГУЧИН МЯНГАН хонь ХАНДИВЛАХААР болжээ. 

Түүнчлэн БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ:
-Өдгөө Хятад улсын Засгийн газар, ард түмэн шинэ төрлийн коронавирусийн эсрэг хатуу тэмцэж байгаа үед Монгол Улсын Засгийн Газар, ард түмэн бидэнд нандин туслалцаа дэмжлэг үзүүллээ.
Эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга та бол уг тахал үүссэний дараа манай оронд айлчилж буй анхны төрийн тэргүүн болж байна. Таны айлчлал хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятадын ард түмнийг чин сэтгэлээсээ дэмжиж буйг тань нотолж байна. Танай өгөөмөр сэтгэлтэй ард түмэнд маш их баярлалаа гэв.

Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм.

Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.