| | USD/MNT 0₮

ЦУВРАЛ-8:ГУРВАН МАНДАТТАЙ ОРХОН АЙМАГТ ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ

УИХ-ын 2020 оны сонгуульд Орхон аймаг нь гурван мандаттай. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар Д.Дамба-Очир, О.Содбилэг, О.Баасанхүү нар сонгогдож УИХ-д суусан.

Эрдэнэт хот нь Монголд суурин хөгжсөн хоёр том аймгийн нэг. Иргэдийнх амьдралын баталгаажих түвшин бусад аймгийнхнаас харьцангуй өндөр, улсын төсвийг гол бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэр байрладаг учраас эрэлт хэрэгцээ ихтэй гэж хэлнэ. Бусад аймаг шиг олон сумгүй учраас сонгогчдод харьцангуй чирэгдэл багатай учраас өрсөлдөгчид олон бий.

Энэ жил Эрдэнэтэд МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Бат-Эрдэнэ нарын нэр дуулдаж байна.

Хамгийн сүүлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ч мөн Орхон аймгийг зорихоор зэхэж байгаа гэх мэдээлэл гарсан.

Харин Ардчилсан намаас хэн нэр дэвших нь бүрхэг байгаа бол МАХН-аас О.Баасанхүү өрсөлдөнө. Мөн түүнтэй С.Ганбаатар нар ч тус аймагт нэр дэвшинэ гэсэн баттай бус мэдээлэл байна.

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх 

МАН-ын нарийн бичгийн дарга  Ц.Бат-Энхийн хувьд эртнээс нэр дэвшинэ гэсэн яриа байсан.

Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нь олноо “Симба” хэмээгддэг Ц.Батаа болон ММУСХ-ны тэргүүн болсон Ц.Батсайхан нарын төрсөн дүү юм.

Ц.Бат-Энх нь 1996 онд "Монгол бизнес" дээд сургууль төгссөн. "Симба" корпорацийн дэд захирал. Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын дэд дарга, Зам Тээвэр, Аялал Жуулчлалын Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт орлогч захирал хийж байсан. Харин 2016 оны 12-р сараас МАН-ын Нарийн Бичгийн Даргаар ажиллаж байгаа.

ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Бат-Эрдэнэ нэр дэвшиж магадгүй 

ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Бат-Эрдэнэ 

2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдож байсан Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Төрийн албаны зөвлөлөөс ажлын байрны тодорхойлтод нийцээгүй гэсэн шалтгаанаар албан ажлаасаа чөлөөлөгдсөн билээ. Тэгвэл түүнийг Эрдэнэт хотод нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна.

Б.Бат-Эрдэнэ нь 1999 онд Улаанбаатар Их сургуулийн түүх судлалын ангийг судлаач мэргэжлээр төгссөн.  Мөн БНСУ-ын Корейн Айр компанийн дэргэдэх академийг агаарын тээврийн мэргэжилтнээр сурч, төгссөн аж.

Ажлын туршлагын тухайд, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын туслах, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдож байсан бол ийнхүү их хуралд нэр дэвшиж магадгүй болжээ.

Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд шилжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн Ц.Нямдорж сайд нэр дэвшинэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 

Улстөрийн яхир өвгөн хочтой Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж их хуралд долоон удаа сонгогдож, гишүүнээр 28 жил ажиллажээ. Ихэнх насаа их хуралд сууж өнгөрүүлсэн түүнийг энэ жилийн сонгуульд нэр дэвшихгүй байлгүй дээ гэсэн итгэл найдвар байсан. Гэвч тэрбээр сонгогдсон тойргоо солихоор шийджээ. Өмнөх 2016 оны сонгуульд Хан-Уул дүүргээс сонгогдсон тэрбээр энэ удаад орон нутгийг зорих аж.

Тэрбээр “Намайг хамгийн хүнд тойрогт илгээ” хэмээн намдаа томордог нэгэн.  УИХ-д долоон удаа сонгогдохдоо хамгийн адармаатай тойргуудаас өндөр саналаар сонгогдож байсан гэдэг. Нөгөөтээгүүр Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь төрийн мэдэлд шилжихэд гол үүрэг гүйцэтгэсэн гавьяатай гэдгээ өөрөө ч хэлдэг. Тиймээс Эрдэнэтийн сонгогчдоос өндөр үнэлгээ авна гэсэн улс төрийн тооцоо хийсэн байж магадгүй. Тиймээс тэрбээр энэ тойргийг онилсон байж болно.

Түүний төрд ажилласан байдлыг харвал,

  • 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга
  • 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдvгээр орлогч
  • 1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд
  • 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн
  • 1992-1996 онд УИХ-ын гишүүн 
  • 1996-2000 онд УИХ-ын гишүүн гишүүн
  • 2000-2005 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • 2000-2004 онд УИХ-ын гишүүн 
  • 2004-2008 онд УИХ-ын гишүүн
  • 2005-2007 онд УИХ-ын дарга 
  • 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • 2008-2012 онд УИХ-ын гишүүн 
  • 2012-2016 онд УИХ-ын гишүүн 
  • 2016 оноос УИХ-ын гишүүн 
  • 2016 оноос УИХ-ын гишүүн 
  • 2017 оноос Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд 5 дахь удаагаа хийж байна. 

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү дахин хүч үзнэ

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү 

УИХ-д хоёр удаа сонгогдож гишүүн хийсэн О.Баасанхүү энэ жил Орхон аймагтаа дахин хүч үзэх байх. Гэхдээ тэрбээр МАХН-аасаа нэр дэвшинэ. Гэвч түүнийг намын дарга Н.Энхбаяр намаасаа нэр дэвшүүлэхгүй гэсэн яриа ч гарсан. Харин энэ мэдээллийг үгүйсгэж би өөрөө намаасаа гарна гэсэн утгатай мэдээлэл гаргасан юм. Гэхдээ тэрбээр аль намаас нэр дэвших нь тодорхойгүй байна. 

О.Баасанхүүгийн төрд ажилласан байдлыг харвал,

1997-1999 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтын багш

1998-2011 онд "Дэлгэрэнгүй хууль" ТББ-ын тэргүүн

1998-2012 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч

2000-2010 онд "Advocates International" олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч

2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн орон тооны бус зөвлөлийн гишүүн

2008-2012 онд Монгол Улс дахь Япон улсын Элчин сайдын яаманд хуулийн зөвлөх

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2015-2016 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга

2016 онд Монгол Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар Эрдэнэтийг эргэж байна

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар 

Эрдэнэтийг эргэгсэд тоонд МАХН-ын дэд дарга С.Ганбаатар нэр ч цойлж явна. Тэрээр 2012-2016 онд Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшиж сонгогдон Улсын Их Хурлын гишүүнээр ажилласан бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдаж байсан.

Харин түүний ажилласан байдлыг нь харвал,

  • 1997-2000 он Хаан банкинд дадлагын менежер
  • 2001-2002 он Тусгай активын газрын захирал
  • 2002-2003 он СЭЗДС-д багш
  • 2003-2004 он Удирдлагын академид багш
  • 2005-2006 он УИХ дахь нийгэм эдийн засгийн зөвлөх
  • 2005-2007 оны 4 дүгээр сар хүртэл Эрс-Шинэчлэл хөдөлгөөний тэргүүн
  • 2006-2007 оны 4 сар хүртэл Үндэсний Соёмбо хөдөлгөөний удирдагч
  • 2004 оноос Монголын лектор төвийн хүндэт ерөнхийлөгч
  • 2007 оноос Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-үүдийн холбооны болон МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч
  • 2009 онд Монголын Хөнгөн атлетикийн холбооны дэд ерөнхийлөгч
  • 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.
УИХ-ын 2020 оны сонгуульд Орхон аймаг нь гурван мандаттай. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар Д.Дамба-Очир, О.Содбилэг, О.Баасанхүү нар сонгогдож УИХ-д суусан.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.