| | USD/MNT 0₮
МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг мэдээлж байна. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэл хийсэн байна.
Хэлэлцсэн асуудалтай холбоотой нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг "Нийслэлийн шинэ баг томилогдоод нэг сар болж байна. агаарын бохирдлыг бууруулахад хурдан хугацаанд ямар арга хэмжээ авах талаараа бодлогоо тодорхойлоод явж байна. Нэн тэргүүнд гэр хорооллыг орон сууцжуулх хуулийн төслийг Их хуралд өргөн барьсан. Сэлбэ, Баянхошуу дэд төвийг орон сууцжуулах ажил байгаа. Эхний ээлжинд 20 мянган айлыг орон сууцад оруулах төлөвлөгөө байна. Хоёрдугаар агаарын бохирдол гэр хорооллын болон авто машины утаанаас үүдэлтэй агаарын бохирдол байна. Учир нь насжилт өндөртэй машин их байгаа нь үүнд нөлөөлж буй. Хоёрдугаарт богино хугацаанд авах арга хэмжээ байна. Тавантолгой түлш ХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс жил болгон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Гэр хороололдп 198 мянга орчим өрх байна. 82 мянга нь стандартын бус зуухтай байна. Үүнээс үүдэлтэй угаар, утаа алдалт их байна. Сая энэ асуудлыг нийслэлийн 2023 оны төсвийн тодотгол дээр ярьсан. Улмаар янданг бууруулах арга хэмжээ авна. Нөөц боломж дээрээ тулгуурлан 20 мянган айлыг цахилгаан халаагуур руу шилжүүлнэ. Мөн амьжиргааны түвшин доогуур зуухны асуудалтай 70-80 айл өрхөд мянган нэн яаралтайгаар давхар шаталттай зуух ашиглуулах төсөл хөтөлбөр гаргаад явж байна" гэлээ.