| | USD/MNT 0₮
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эх оронд нь авчрахаар АНУ-ын ХАвлигатай тэмцэх байгууллагын хүмүүстэй уулзалт хийж байгаа талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлсэн.
Манай улс АНУ-тай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй тул тус улсаас Ч.Сайханбилэгийг албадан авчрах хууль зүйн үндэслэл байхгүй. Ийнхүү Монгол Улс иргэний болон эрүүгийн хэрэгт харилцан туслалцаа үзүүлэх гэрээг 19 улстай байгуулсан ч эдгээр дунд АНУ багтаагүй нь Ерөнхий сайд асанд болж буй хэрэг болсон.
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээг байгуулахдаа БАНТАН хутгаж, БАЛАГ тарьсан түүний хэрэг сүүлийн 10 гаруй жил Монголын түүхэнд байгаагүй луйвар болсныг өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа Рио Тинто, Монголын Засгийн Газрын арбитрын маргаанаас харж болно.
Нөгөө талаар алганд багтсан 19 улстай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийсэн атлаа ШУВУУ гэх сүрхий нэртэй ажиллагаагаа хаа сайгүй зарлаж, сүрийг бадруулсан нь Ч.Сайханбилэг зэрэг хүмүүсийн инээдийг хүргэж, ИНГЭЭД НАМАЙГ БАРИАРАЙ гээд эрх чөлөөний Америктаа санаа амар бүр суурьшина гэх сэдлийг өгөө биз. Эрх зүйн хүрээнд хамтран ажиллах гадаад тал хөгжөөгүй ийм үед ядаж ажиллагаагаа илээр биш далдуур явуулсан бол өнөөх 19 оронд байсан интерполоор эрэн сурвалжлагдаж буй этгээдүүд байраа сэлгэх шаардлага гарахгүй байлаа.
Ямартай ч Ч.Сайханбилэг энэ жил Америктаа өвөлжих нь тодорхой бололтой.
Эх сурвалж: Erennews.mn