| | USD/MNT 0₮

Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийг авч ирэхээр АНУ-ын авлигатай тэмцэх байгууллагатай уулзсан

Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар Ерөнхий сайдын мэдээллийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулж байна.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Ерөнхий сайд нь Засгийн газрын танхимдаа ч танилцуулахгүйгээр гадаад улсын компанийн захирлын гал тогооны өрөөнд шийдвэрлээд өнөөдөр ард түмнийхээ нүүрийг харж чадахгүй зугатаад явж байна" гэлээ.

Мөн тэрбээр "Тэр Ерөнхий сайдыг авч ирэхээр хууль хяналтын байгууллага буюу ХЗДХЯ өчигдөр АНУ-ын авлигатай тэмцэх байгууллагын албаны хүмүүстэй уулзалт хийгээд явж байна" гэлээ.

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.