| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өглөө 10:00 цагт эхэллээ. Хуралдаанаар:
Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн хуулийн төслүүд
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүдийг хэлэлцэнэ.
Хуралдааны үеэр УИХ-ын Н.Алтанхуяг хэлэхдээ:
“ Та нар ажил хийхгүй юм уу ? Сонгуульд бэлдээд газар сайгүй төсвийн мөнгөөр сонгуульд бэлдээд байх юм. Батлан хамгаалахын сайд нь тэр цэрэг ямар байсныг би мэднэ гэнэ сайдын мэддэг нэг ширхэг цэрэг байхгүй шүү дээ. Танай бүлэг засаг арга хэмжээ авахгүй юм уу энэ тайван цагт маш олон ардын цэрэг үхэж үрэгдэж байна. Хүүхдээ цэрэгт явуулсан болохоос биш оршуулгын газар явуулаагүй юм байгаа биздээ. Төсөв баталчихаад та нар их баяр баясгалантай суугаад байна. Тийм юм байхгүй ард түмний амьдрал улам бүр дордсон. Улсын төсөв батлагдсанаар ард түмний амьдралд нэг ч нэмэр болохгүй харин ч нэрмээс болно. Улсын төсвийг та бүхэн нохой амаараа нийлүүлээд л хаялаа. Төсвийн хууль бол монголыг дампууруулах хууль баталсан. Төрийн өмчийн өчнөөн байшин сав барина гэсэн энэ чинь дахиад зардал өсгөж байгаа. Ард түмний ахуй амжиргаа, үнийн өсөлт хазаарлах ширхэг ч юм ороогүй. Энэ монгол банкны мөнгөний бодлого төсвийн бодлоготой уялдаагүй байна. Төсөв нь тэлээд баахан мөнгө гаргаад бадйаг монгол банк инфляцаа багасна гээд сууж байдаг ямар гээчийн улсууд суугаад байна.
Тогтворжуулалтын санг алаад идсэн ирээдүй санг алаад идсэн, ирээдүй санг хүүхдийн мөнгөрүү авч хэрэглэчихээд тэрний үлдэгдэлийг өсгөхгүй байгаа зөвхөн ханшны уналтаас 700 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа. Та нар энэ Хүрэлбаатар, Жавхлан хоёрын үгийг бурхны үг гэж ойлгоод байгаа юм уу. Энэ хоёр хүн чинь энэ улсыг чинь дампууруулж байна.