| | USD/MNT 0₮

АРХИНЫ ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХИЙ ЭД, СПИРТИЙГ АРИУТГАЛЫН БОДИС БОЛГОНО

Шинэ төрлийн covid 19 өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс иргэн бүр гараа тогтмол савантай усаар угааж, байнга гар ариутгагч хэрэглэх ёстой. Амны хаалт болон гар ариутгагч хомс байгаа энэ үед Засгийн газрын ӨЧИГДРИЙН /2020.02.26/ хуралдаанаар спирт, архины үйлдвэрүүдийн түүхий эдийг архи биш ариутгалын бодис руу шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Ингэснээр манай улс ариутгалын бодисын импортын тасалдлыг нөхөх боломжтой болж байгаа. Мөн "Монос" эмийн сангийн зарим нэг салбараар иргэд саваа авч очин гар ариутгагчыг граммаар авах боломжтой болсон бөгөөд гэрийн нөхцөлд дур мэдэн гар ариутгагч хийхээс зайлсхийхийг анхааруулж байна. 

Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.