| | USD/MNT 0₮

Татар хамтлагийн гишүүн Жагаа: Симфони оркестртой тоглолт хийх мөрөөдөл биелэлээ олж байна

 Татар хамтлаг Монголд анх удаа симфони оркестртой хамтран энэ Баасан гарагт буюу 10-р сарын 10-ны өдөр UG ARENA-д тоглолтоо хийх гэж байна. Тэгвэл Татар хамтлагийн гишүүн Жагаагаас тоглолтын талаар тодрууллаа. 

-Тоглолтын бэлтэл ажил хэр хангагдаж байна вэ?

Тоглолтын бэлтгэл хийгээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Бэлтгэл ажил 90 гаруй хувьтай, ерөнхийдөө бүрэн хангагдсан байгаа. Тоглолт болох газрынхаа техник тоног төхөөрөмжийн ажил дээр ажиллаж байна.

-Тоглолт симфони оркестртой гэдгээрээ онцлог харагдаж байна?

Сонгодог хөгжмийн концерт ямар болдог юм. Яг тэр жишгээр тоглолт болно. Энэ тоглолтын онцлог нь сонгодог хөгжмийн зохиолч хүн мөн дээрээс нь найруулагч хүмүүс ороод ажиллахаар хөгжим өөрөө илүү хөгжимлөг, цоглог  их гоё болж байгаа.

-Танай хамтлагийн тухайд хүсэл мөрөөдлөө хоорондоо байнга ярилцдаг гэдэг. Оркестртой тоглолтынхоо талаар хоорондоо ярилцсан уу?

Би 2015 онд урагшаа явж урлагийн сургуульд сурч байсан. Тэр үед хичээлийнхээ шаардлагаар хөгжмийн том концерт үздэг байлаа. Бид ярихдаа гудамжны хөгжим гэж юу байсан юм. Хөгжим бол хөгтжим, урлаг бол урлаг. Классик хөгжим, хөгжмийн зэмсгүүд баг бүрэлдэхүүнээрээ яаж дуугардаг вэ гэдэг нь хүн төрөлхтөний шалгасан зүйл. Энэ зүйл дээр бидний сонсох дуртай хип хоп төрөл жанараараа бүтэн концерт хийх юмсан гэж ярьдаг байсан.

-Тоглолтонд нийт хэчнээн дуу дуулагдах вэ. Хуучны дуунуудаасаа дуулах уу?

Нийт 31 дууг дуулахаар сонгоод байгаа. Мөн Зочин артистууд оролцоно. Гинжин, MRS M, Бека, Фокус гэх мэт хамтлаг дуучид дуугаа дуулах болно.

-Симфони оркестртой хамтрахад ямар мэдрэмж төрж байна вэ?

Маш эмх цэгцтэй. Хөгжмийн зэмсэг бүр дээр нот бичигдэж нотыг хэвлэхэд хүртэд гурван цаг орчим болдог. Тэдгээр зүйлсийг төлөвлөж хийж байгаа юм. Яг л кино хийж байгаа юм шиг. Ийм шат дараалалтайгаар явахад маш эмх цэгцтэйгээс гадна хөгжимтэйгөө дуулахад төсөөлөхийн аргагүй гое мэдрэмж авч байгаа.

-Үзэгчид бас онлайнаар үзэж болно гэсэн үү?

Тийм ээ. Стадионд тоглолт болоход хэр үзэгчид ирснийг бид шалгасан. Тиймээс одоо тоглолт болох UG ARENA нь 3 мянган хүний багтаамжтай. Хөдөө орон нутаг болон тоглолтонд ирж амжихгүй хүмүүс  TATAR.MN сайтаас үзэж болно.   

-Тоглолтын тасалбарын хувьд хэдэн төгрөгөөр борлуулагдаж байгаа вэ?

Одоогооор VIP тасалбар ерөнхийдөө дуусчихсан байгаа. Гэхдээ зохион байгуулалтандаа жаахан өөрчлөлт оруулаад 99000 төгрөгийн босоогоор үзэж болох билет гаргасан.

-Хөдөө орон нутгаар аяялан тоглолт хийх үү?

Энэ жилдээ бидний төлөвлөсөн ажил ерөнхийдөө шувтарч байна. 2024 оноос эхлэн аялан тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа.

  

 

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.