| | USD/MNT 0₮
БШУ-ы сайд Л.Энх-Амгаланг 2 тэрбумын үнээр сайдын суудалд тухалсан тухай жиг жуг яриа олны дунд ниссээр байдаг. Ер нь ч тэгээд монголын монополь компаниудын нэг болох MCS группын угшилтай хүн. Тус компани нь манай улсад ВАНТ УЛС болтлоо оршин тогтнож бизнесийн зах зээлд эрх барьж байгаа цөөхөн компаниудын нэг гэдгийг хүн болгон мэддэг. Тэгвэл сайд Л.Энх-Амгаланг ар тал сайтай, хэр баргийн салхинд ганхахааргүй нэгэн гэдгийг олон зүйл баталсансан.
Анх түүний улс төрийн карьер АН-ын гишүүнээс МАН-ын гишүүн болж, өдгөө БШУ-ы сайд болтлоо өргөжөөд байгаа. Намаас нам дамжсан гэх шүүмжлэл дагуулж олны анхааралд өртөн мартагдахааргүй гуншин үлдээгээд авсан түүнийг улстөрд хүч үзүүлэн төрийн толгойд байлгах сонирхолтой нь MCS группт байдгийг ч үгүйсгэх аргагүй юм. Тиймдээ ч түүнд 2 тэрбум төгрөгөөр сайдын суудлыг үнэ цохин авч өгөн ар талаас нь өнөөдрийг хүртэл дэмжсээр ирсэн гэдэг нь үнэний ортой ч байж мэдэх. Боловсролын салбарын үйл ажиллагааг сайд болсон цагаасаа эхлэн аажимаар өөрийн болгох мэтээр аяглаж хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээрээ харуулсаар энэ цаг үед хүрээд буй.
Засгийн газраас хэрэгжүүлсэн 5Ш ажиллагааны Шүүр ажлын хүрээнд хуурамч дипломтой багш нарыг ажлаас халж, мэргэжлийн болгоно гэсэн шийдвэрээр олон ч иргэн ажил орлогогүй болж, олон айл амьжиргааны доод түвшин рүү шилжсэн биз. Хийсэн ажлыг нь буруутгах гэсэнгүй. Тэдэнд сурч боловсрон мэргэжлийн болох боломж олгоогүй гэхэд болно. Мөн МУБИС-ыг үнэгүйдүүлж төлбөргүй болгосноор тус сургуулийг сонгох элсэгчдийн тоо цөөрсөн нь нууц биш. Саяхан болсон Олон улсын багш нарын баяраар багш нар ажил хаялт зарлан цалингаа нэмүүлэхийг шаардсан. Энэ үеэр лоозон барин зогсох багш нартаа “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэсэн товч бөгөөд тодорхой доромж үгийг чулуудаад авав. Түүнээс хойш боловсролын салбарын мэргэжилтэн, боловсон хүчин, багш нарынхаа нүдний гэм болсон сурагтай.
Түүнчлэн аймаг нийслэлийн боловсролын газрын даргыг сайд томилох заалт оруулсан нь мөн л маргаан дагуулсан. Энэ мэт дураараа аашлах түүний хийсэн ажил нь хэтэрхий хэтийдэж буйд эгдүүцсэн нэгэн олонтаа. Үүнээс харахад ганхашгүй дархан байдалд байгаа нь илт гэлтэй. Арга ч үгүй биз. Үнэхээр л 2 тэрбумын хөрөнгө гарган сайдын суудалд суусан эрхэм “ДАНАГАР” байхаас яалтайв дээ. “MCS” группт чимээгүйхэн явснаас төрийн эрх бариад явах нь сайдад ч, группын эрхэмүүдэд ч ашиигтай байх биз. Ёстой л “Барын сүүл явснаас батганы толгой яв” гэдэг бус уу.