| | USD/MNT 0₮

У.Хүрэлсүх: Ирэх даваа гараг хүртэл хорио цээрийн дэглэмээ сунгах нь зүйтэй

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд болон албаныханд хандаж "Ард иргэддээ зөв ойлгуулах чиглэлээр ярина. Гэхдээ одоо засаглах цаг болсон байна. Хаана, хорино, шийтгэх арга хэмжээ рүү орно. Ингэж байж энэ хүнд нөхцөл байдлыг бид давна. Тогтоол шийдвэр захирамжуудыг хэрэгжүүлэхгүй бол тодорхой хэмжээний хариуцлага тооцно. Иргэн хүн иргэнийхээ үүргийг одоо л биелүүлэх ёстой. Нэг хоёр хүний эрх ашиг биш. Улс үндэстний аюулгүй байдал учраас дүрэм журмаа сахиулах ёстой. Тиймээс ирэх даваа гараг хүртэл хорио цээрийн дэглэмээ сунгах нь зүйтэй гэж харж байна. Ингэж арга хэмжээ авахгүй бол маргааш замбараагүй байдал үүснэ. Сар шинийн золголтууд үргэлжилнэ. Бид хэдэн сар тэсч тэвчих хэрэгтэй. Мэдээж эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байна. Түүнийг бид харж байгаа. Одоо шинжлэх ухаанд тулгуурласан холбогдох байгууллагуудын зөвлөмж дүгнэлтэд тулгуурлаж Засгийн газар хүчний байгууллагууд ажлаа хийх цаг болсон. Хэл ам гарна, олон түмэн дургүйцнэ гэсэн асуудал байхгүй. Энэ бол улсын аюулгүй байдалтай холбоотой асуудал" гэжээ.

Дашрамд дуулгахад даваа гараг хүртэл хот руу орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалтыг сунгаж, хөл хориог дөрөв хоног үргэлжлүүлэхээр болжээ.

У.Хүрэлсүх: Ирэх даваа гараг хүртэл хорио цээрийн дэглэмээ сунгах нь зүйтэй
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.