| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр Уул уурхайн биржийн хуулийн талаар УИХ-ын Б.Баттөмөр гишүүн хэлэхдээ: “Өнөөдөр монгол улсын төсөв эхний есөн сарын байдлаар нийт орлого 5 их наяд, тэнцвэржүүлсэн орлого нь 5 их наядаар давж явна. Валютийн нөөц 4 тэрбум доллар болсон. Хөгжлийн банкны 500 сая долларыг төлсөн гэх мэтээр асар ихээр үр дүнгээ өгч байна. Гэтэл дагалдах хуулиндаа биржийнхээ хуулийг үгүйсгэсэн цоорхой гаргаж байна. Гэтэл гадны компанид 20 сая тонн нүүрсээ өгнө. Биржийн бус харилцаагаар тохиролцооны үнээр нүүрсээ өгөх юм уу. Тийм байж ерөөсөө болохгүй. Гадны компанид 20 сая тонн нүүрсээ өгч болно. Тэгэхдээ биржийн дундаж үнээр өгөх ёстой юм. Үүнийг сангийн сайд сайн мэдэж байх ёстой. Үүний шийдлийг олсон юм уу.
Мөн ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрт өөрчлөлт орж байгаа юм байна. 2006 онд ашигт малтмалын тухай хууль батлагдсан. 2009 онд өөрчлөлт орсон байдаг. 2024 оны төсвийн 24 их наяд төгрөгийн зонхилох хэсгийг нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр бүрдүүлж байгаа. Энэ төлбөрөөс 135 тэрбум төгрөгийг уул уурхайг дэмждэг сумдад өгнө гэж байгаа. Уул уурхайг дэмждэггүй сумдад өгөхгүй юм уу” гэлээ