| | USD/MNT 0₮
Өчигдөр /2023.11.01/ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулсан. Үүнээс онцлоход “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн БЭТ-ийг томилох талаар мэдээлэл байлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг өнгөрсөн оны аравдугаар сард ажлаа хүлээлгэж өгсөний дараа Засгийн газрын шийдвэрээр тус компанид онцгой дэглэм тогтоож, БЭТ томилсон билээ. Тодруулбал, Засгийн газрын шийдвэрээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн БЭТ-өөр зургаан сарын хугацаатай томилон ажиллуулсан. Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд Ж.Ганбатын хугацааг зургаан сараар дахин сунгах шийдвэрийг УИХ гаргаж, жилийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д БЭТ-өөр ажилласан байдаг. Тэгвэл өчигдөр болсон Засгийн газрын хурлын шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулахдаа : “Бүрэн эрхт төлөөлөгч нь засгийн газраас хуулийн дагуу буюу зургаан сарын хугацаатай томилогдон ажилласан. Уг ажлын үр дүнг УИХ-д танилцуулсанаар УИХ дахин зургаан сарын хугацаатайгаар ажиллах тогтоолыг гаргаж ажиллаж байв. Улмаар 10-р сарын 26 ны өдөр томилогдсон хугацаа дуусгавар болсон. Үүнтэй холбоотойгоор МУ-ын засгийн газар бүрэн эрхт төлөөлөгчийн ажилласан байдлын танилцуулгыг хийлээ. Бүрэн эрхт төлөөлөгчийн эдийн засагт үзүүлсэн үр нөлөө гадаад валютийн нөөцийг нэмэгдүүлэхэд оруулсан ЭТТ ХК-ийн хувь нэмрийг өндөрөөр үнэллээ. Бүрэн эрхт төлөөлөгч томилогдож ажилласны ач холбогдолыг улам бүр баталгаажуулах ЭТТ ХК гүйцэтгэх засаглал, удирдлага, бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг шинэ түвшинд гаргах нэн шаардлагатай байна гэж үзсэний үндсэн дээр хуулийн дагуу 11-р сарын 26нд бүрэн эрхт төлөөлөгчийг дахин томилж ажиллуулах нь зөв юм гэдэг шиийдвэрийг өнөөдрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар шиийдвэрлэлээ. Тэр хугацаа хүртэл "БЭТ"-ийн санал болгосны дагуу Дотоод хяналт шалгалт аудитын газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах, ТУЗ-ийн шийдвэрийг сонссон байгаа.”хэмээн хэлэв.