| | USD/MNT 0₮
Өнөөдөр засгийн газар ээлжит хуралдаанаа хийж шийдвэрээ танилцууллаа. Тус шийдвэрүүдээс Онцолбол, Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
- Хоёр сайн мэдээ дуулгая. Эхнийх нь Монгол Улсын Хөгжлийн банк 500 сая бондын өрөө өөрийн эх үүсвэрээр 100 хувь барагдуулж төллөө. Өөрөөр хэлбэл өрийг өрөөр төлөөгүй. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны 40 зээлдэгчийн 1,8 их наяд төгрөгийн зээл чанаргүй гэж үнэлэгдэн, цаашид үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх, банк цаашид байх эсэх талаар ч яригдаж байв. Сангийн яамны зүгээс Хөгжлийн банкыг зөвхөн чанаргүй зээлийн буцаан төлөлтөд анхаарал хандуулснаар 2023 оны аравдугаар сарын байдлаар 1,5 их наяд төгрөгийн зээлийг төлүүлөөд байна.
Монгол Улсын Хөгжлийн банк 720 орчим сая ам.долларын гадаад өртэй байсан ба нүүрсний экспорт нэмэгдэж төлбөрийн тэнцэл 800 сая долларын ашигтай гарч, гадаад валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний үр дүнд эдийн засаг тогтворжиж төсвийн орлогыг нэмэгдүүлэх тууштай хэрэгжүүлэх болно.
Аравдугаар сарын 23-нд Хөгжлийн банк $500 сая бондын өрөө төлж барагдууллаа. Энэхүү бондыг 2018 онд ОУВС-ын хөтөлбөрийн дор гаргасан. Хэн Монгол Улсыг өрөнд оруулаад хэн тэр өрийг нь төлж байна вэ гэдгийг хараарай.
- Зээлжих зэрэглэлээ хэвээр хадгалж үлдэх, олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.